
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башё өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ өдөр Их аварга Ооносато Хакүохо /М-1/-той таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давж 2 дахь даваа авсан бол Хакүохо 1 даваа, унаатай болов.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Комүсүби Таканошо-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра башёгийн 2 дахь өдөр Киришима Б.Лхагвасүрэн /М-2/-тэй хүчээ сорьж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Вакамотохару/М-2/-тай таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар башёг 2 даваатай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Охо энэ өдөр Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан түүнийг котэнаге мэхээр давлаа.
Комүсүби Такаясү энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар тэд адил 1 даваа, 1 унаатай болов.

Тамаваши /М-4/ энэ өдөр Ёшинофүжи /М-5/-тэй хүч үзэж түүнийг ошидаши мэхээр давж хоёулаа 1 даваа, 1 унаатай болоод байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Ура /М-3/-тай учраа тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар энэ башёг тэд адилхан 1 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна.
Шодай /М-5/ өнөөдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 2 унаатай болсон бол Онокацү 1 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Томоказе /М-12/-тэй хүч үзэн барилдаж түүнийг хатакикоми мэхээр давж 1 унаа, 1 даваатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!