
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны 12-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2025 оны 12 дугаар сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!