
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Монголын уурхайчдын өдөр тохиож байна
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт Эдийн засаг, хөгжлийн яаманд: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу Мөрөн-Улиастайн чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтанд оролцогч компанийн удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллагад тус төслийн талаар танилцуулга хийнэ.
11:00 цагт: Толгойт дэд төв буюу Уламжлалт гар урлалын төвийн нээлт болно.
11:00 цагт АҮЭБЯ-ны хурлын зааланд: АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлыг хийнэ.
11:40 цагт Монголын нууц товчоон номын санд: “Монголын нууц товчоон судлал” цувралын шинэ дугаарын нээлт болно.
18:00 цагт Шангри-Ла зочид буудлын их танхимд: “Miners Day 2025" хүндэтгэлийн үйл ажиллагааболно.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
“Hue” арт галерейд: Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!