Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар манай улсад 851,931 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ.
Харин арванхоёрдугаар сард 43,946 жуулчин зорин ирсний 15,604 нь БНХАУ-ын, 13,260 нь ОХУ-ын, 2,905 нь БНСУ-ын иргэд байна. Жуулчдын тоо ийн өссөн нь аялал жуулчлалын зах зээл сэргэсэн, олон улс дахь сурталчилгаа үр дүнгээ өгч, нислэгийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.
Улирлаар нь авч үзвэл, долоо, наймдугаар сард хамгийн олон жуулчин хүлээн авчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!