Монголын Хүүхдийн ордонд 1 дүгээр сарын 25-27-нд “Цодгор хүү-2023” сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж шилдгийн шилдэг улсын аварга сурагчдаа тодруулав.
Шатрын спортыг сонгон суралцаж буй сурагчдын авьяасыг нээн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулах мөн Ази тивийн сурагчдын АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой 31 дэх удаагаа “Цодгор хүү” тэмцээнийг Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулж Монголын Шатрын холбоо, Б.Болор захиралтай "Хурай" компани, Монгол улсын аварга, Спортын мастер Н.Төрбат багшийн гэр бүл, найз нөхөд хамтран ажиллажээ.
Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 18 клубээс шалгарсан 5-11 насны 339 шилдэг шатарчид 4 насны ангилалд Щвейцарь системээр 6-8 өрөг тоглож оюун ухаанаа уралдуулж, сонирхол болоод зорилго нэгт найзуудтайгаа 3 өдрийг Монголын Хүүхдийн ордонд хамтдаа өнгөрүүллээ.
Тэмцээний шүүгчид:
1. Ерөнхий шүүгч – Улсын шүүгч М.Гүнбаяр
2. Шүүгч - Олон улсын шүүгч МУ-ын гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва
3. Шүүгч - Улсын шүүгч Ш.Батбилэг
4. Шүүгч - Улсын шүүгч Г.Саран-Эрдэнэ
5. Шүүгч – Улсын шүүгч Ц.Отгонбат
6. Шүүгч – Шүүгч Э.Энх-Амгалан
7. Шүүгч – Шүүгч Д.Мөнхсаруул
8. Шүүгч – Шүүгч Н..Билгүүн
9. Компьютерын шүүгч – Олон улсын шүүгч Б.Нямдаваа
2023 ОНЫ СУРАГЧДЫН УЛСЫН АВАРГУУД
5 нас охид: Ү.БАЯНЛХАМ
5 нас хөвгүүд: М.НЯМГАРАВ
6-7 нас охид: Б.МИШЭЭЛ
6-7 нас хөвгүүд: Б.МАРГАДДАЙ
8-9 нас охид: И.ЦЭЛМҮҮН
8-9 нас хөвгүүд: Д.ТӨГСБИЛГҮҮН
10-11 нас охид: Б.БУЯНХИШИГ
10-11 нас хөвгүүд:Т.ТҮВШИНТУЛГА