“Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
13 минут 31 секунд

“Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна“

"Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна"

Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо өнөөдөр /2026.02.24/ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Элчин сайд Эмилио Певида Пупо юун түрүүнд АНУ энэ оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд тусгай ажиллагаа явуулж, ерөнхийлөгчийг нь баривчилсныг онцлон дурдаж, буруушаасан юм.

Мөн тэрбээр Монгол, Кубын ард түмэн 60 гаруй жилийн турш сайхан харилцаатай байж ирсэн арвин түүхтэй гэдгийг хэллээ.

Куба бол нэгэн жарны турш эдийн засгийн хоригт байгаа улс. Энэ хориг нь зөвхөн эдийн засаг, худалдаагаар тогтохгүй хэвлэл мэдээллийн салбарыг ч хамардаг. Үүн дээр Трампын засаг захиргаанаас сүүлд тогтоосон газрын тосны хориг нэмэгдсэнээр улс оронд сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй хүнд үе тулгараад байгаа юм.

Куба улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо:

Нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд болсон үйл явцаас эхлээд Латин Америкт хэд хэдэн онц чухал үйл явдал боллоо. Ази тивд байгаа хүмүүст Венесуэльд болж байгаа үйл явдал хол санагдаж байж магадгүй. Энэ үйл явц бол тив, улс зааглахгүйгээр нийт хүн төрөлхтөнд учирч болох гамшиг юм. 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг хийсэн АНУ-ын түрэмгийлэл бол олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл явдал байв. Энэ заналхийлэл нь дэлхийн бүх хүн төрөлхтөн, тэр дундаа Куба, Латин Америкийн орнуудад маш их хор уршигтайгаар ирж байна. Куба улс бол АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, дэлхийн аль ч улс үндэстэн рүү заналхийлж болохгүй гэсэн тууштай байр суурьтай байна.

АНУ нэгдүгээр сарын 3-нд явуулсан ажиллагаагаараа бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийг эхнэртэй нь баривчилсан биш барьцаалсан хэрэг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дэлхийн томоохон хэвлэлүүд үүнийг баривчилгаа гэж мэдээлж байна. Үүнийг цагдаагийн баривчлах ажиллагаа болсон мэт мэдээлж байгаа ч бодит байдал дээр үгүй юм. Энэ бол АНУ-ын тусгай албаны явуулсан барьцаалах үйл ажиллагаа. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн бүдүүлэг үйл ажиллагаа. Энэ дайралтаа хүмүүсийг амар амгалан унтаж байхад явуулсан учир хүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хүн чанаргүй үйл ажиллагаа байлаа.

АНУ өөрийнхөө үзэл бодлыг дэлхий дахин, нэн ялангуяа хөрш орнууддаа тулгасан хүчирхийллийн, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Энэ бодлого бол дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлж байна. АНУ-ын эзлэн түрэмгийлэх бодлого буюу хүчтэй нь хүчгүйгээ ноёрхох энэ бодлого нь, аливаа үндэстний Үндсэн хуулиар сонгогдсон эрхээ эдэлж буй ерөнхийлөгчийг хүртэл барьцаалан авч явж буй үйл ажиллагаа нь дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлсэн, эзлэн түрэмгийлсэн, нэг талын бодлого юм.

Энэ бодлогыг хэвлэл мэдээллээр байх ёстой зүйл юм шиг, зөв зүйтэй юм шиг сурталчилж байгааг ойлгох хэрэгтэй.

Венесуэлийн эсрэг ажиллагаа болон Кубын эсрэг хориг арга хэмжээ нь бүгд хуурамч зүйл. Үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн өөрийнх нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярианаас ойлгож авч болно.

Куба улс удахгүй дуусах гэж байна гэж зарлаад байгаа. Бүхэл бүтэн нэг үндэстнийг арчаагүй гэж яаж зарлаж болох билээ. Улс үндэстний шинжлэх ухаан, соёл, боловсролын бүх ололт амжилтыг яаж үгүйсгэж болох билээ. Бид хэчнээн эдийн засгийн хоригт хүнд хэцүү байгаа ч гэлээ дэлхийн 100 гаруй улс оронд эмч, мэргэжилтэн, багш, спортын дасгалжуулагч гээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө илгээж ажиллуулдаг. Ийм хүнд нөхцөл дор бид шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэн ажиллаад зогсохгүй 2019 оны Covid-19 цар тахлын үеэр таван төрлийн вакциныг олон улсын зах зээлд санал болгож байв.

Магадгүй өөр улс орон ийм хоригийн эсрэг нэг, хоёр сар ч тэсч чадахгүй байх. Гэтэл бид 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна.

Бид хэцүү үед ажиллаж амьдарч байгаа ч бүгд тэгш эрхтэй, ёс зүйн өндөр хэм хэмжээнд байж чаддаг гэдгийг би баатарлагаар хэлэх байна. Энэ их заналхийлэл дор ямар их тууштай тэвчээртэй амьдарч байгаагаа хэлэхэд бахархалтай байна.

Мөн бид гадаад бодлогоо ч улс үндэстний тэгш эрх, харилцан бие биеэ хүндэтгэх, эв найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр ёс зүйн зарчим дээр тулгуурлан явуулж байна. Куба улс аливаа өөр улс үндэстэнд заналхийлэх ямар ч үндэслэл байхгүй.

Мексикийн ерөнхийлөгч асан Андре Лопез Мануэль "Куба бол хүн төрөлхтөний үнэт өв байх улс" гэж хэлсэн байдаг. Ялангуяа манай ард түмний тусгаар тогтнолынхоо төлөө тууштай зогссон тэмцлийг дэлхийн үнэт өвд тооцогдоно гэсэн юм.

Куба улс хэзээ ч аливаа нэг өөр үндэстэнд заналхийлэхгүй. Харин эсрэгээрээ бид хүнд дарамт, хатуу ташуур дор байгаа үндэстэн. Бид 60 жилийн турш байнга заналхийлэл дор байгаа. Зүгээр нэг жирийн заналхийлэл биш, маш нарийн төвөгтэй хүнд байдал. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, энэ бүх салбарт олсон амжилт маань 60 жилийн турш эдийн засгийн хоригийг бүх л аргаар аль болох тойрч, хөгжсөнтэй холбоотой.

Их гүрний бодлого нь Кубын засгийн газрыг унагаах л зорилготой. Урьд нь үүнийгээ бага хэмжээгээр нуудаг байсан бол сүүлийн үед нуухаа больсон. Цагаандаа гарсан. АНУ-ын ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар илтгэлдээ ил тодоор Кубын засгийн газрыг унагах хэрэгтэй гэж хэлдэг болсон. Хамгийн сүүлд тавьсан хатуу хоригийн нэг нь Кубын газрын тосны бүтээгдэхүүний импортыг хаасан явдал.

Үүнээс гадна АНУ-д Кубын эсрэг тавьсан бүхэл бүтэн хуулиуд байдаг. 243 хууль, тогтоол Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж байв. Мөн биднийг терроризмыг дэмжигч орон гэж зарласан. Энэ нь ёс суртахуунгүй, нэг талыг барьсан бодлого.

Сүүлийн газрын тосны бүтээгдэхүүний хориг нь манай эдийн засаг, ард түмэнд маш их хүндрэл учруулж буй. Маш төвөгтэй байдалд бид ороод байна. Энэ олон жилийн тасралтгүй явуулсан хоригоос гадна сүүлийн шинэ хориг нь үнэхээр хүнд хориг юм. Ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад хамгийн хүнд байгаа. Өнөөдрийн нийгэмд дэлхийн ямар улс үндэстэн газрын тосгүйгээр байж чадах билээ. Өөрөө нефтийн бүтээгдэхүүн олборлодог улс л оршин тогтнож чадна. Түүнээс биш Куба шиг улс нефтийн бүтээгдэхүүнгүйгээр улс орны эдийн засгийг авч явна гэдэг боломжгүй.

Энэ нь зөвхөн дэд бүтэц, үйлдвэр, аж ахуйгаар зогсохгүй иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна. Эмнэлэг, сургууль, газар тариалан бүх салбарт нөлөөлж байна. Гол аялал жуулчлалын салбар ч бас зогсоход хүрлээ. Бид олон 10 жилийн турш энэ бүх хоригийг ямар нэг аргаар тойрч шийдэж ирсэн ч энэ удаад маш хүндрэлтэй байгаа.

АНУ-ын бидний эсрэг хориг тавьж байгаа үндэслэлүүд нь бодит баримт дээр тулгуурлаагүй, хуурамч. Дөнгөж саяхан л Кубын эсрэг хориг байхгүй гэж ярьж байсан улс. Гэтэл одоо Куба үндэстнийг оршин тогтнох, биеэ даах чадваргүй үндэстэн гэж хэлэх болжээ. Нэгдүгээр сарын 29-нд АНУ биднийг өөрсдийнх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж зарласан. Одоо бидний эцсийн арга хэмжээ бол энэ улсыг эзлэн түрэмгийлэх гэсэн утгатай мэдэгдлүүдийг хийж байна.

Манай улс, ард түмний эсрэг ийм их үзэн ядалт, хатуу хоригуудыг олон жилийн турш явуулчихаад сэтгэл ханахгүй, зогсохгүй байгаа нь харамсалтай.

АНУ-ын дэд нарийн бичгийн дарга байсан хүн "Кубын хувьсгал бол ард түмнийг дэндүү их татсан хувьсгал байсан" гэж тодорхойлж байв. Энэ хувьсгалаа дэмжсэн ард түмний эсрэг эдийн засгийн хориг тавьбал ядраад өлсөөд ирэхийн цагтаа хувьсгалаа дэмжихээ больж, төрийнхөө эсрэг босно гэсэн бодлого баримталсан.

Бид бол энх тайванч, энэрэнгүй, ёс суртахууныг дээдэлдэг ард түмэн. Бид бол эв хамтач үзэл бодлыг дэлхийн улс үндэстнүүдтэй хуваалцдаг, дэмждэг улс орон. Бид АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх үндэстэн биш. Өөрийнхөө газар нутгийг хэзээ ч бусад орныг заналхийлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглуулж байгаагүй үндэстэн. Бид АНУ-ын явуулж байгаа янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагааг олон удаа уучилж, эв эеийг баримталсаар ирсэн.

Куба улс Америк тивийн энх тайвныг дэмжсэн бодлого явуулдаг. Бид дэлхий даяар 800 цэргийн бааз байгуулсан эзлэн түрэмгийлэх бодлоготой улс биш. Куба улс хэзээ ч дайныг тунхаглаж байгаагүй, энх тайвныг л тунхагладаг.

АНУ өөр улс үндэстэнд дайны бодлого явуулдаг бол бид эмч нараа илгээдэг.

Бид хэзээ ч өөр үндэстний эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч байгаагүй. Манай улсыг тийм юм хийж байсан гэж дуулаагүй байх. Бид бүх тивийн улс үндэстэнтэй эв эетэй байх бодлогыг явуулдаг. Үүнийг бид АНУ-тай ч хэрэгжүүлсээр ирсэн. Бид АНУ-тай харилцан бие биеэ хүндэтгэж, харилцан дарамт шахалт үзүүлэхгүй байхыг хүсдэг.

Кубын ард түмэн ололт амжилтаасаа буцаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдахыг хүсэхгүй байна. Сүүлийн хоёр сард манай ард түмэн олон улсын байгууллага, улс орнуудаас дэмжлэг, түшиг тулгуурыг авч байгаадаа баяртай байгаа.

Үүний хамгийн тод жишээ гэвэл Монголын ард түмэн манай шударга ёсны төлөө саналаа өгсөөр ирсэн. Кубын хоригийн эсрэг НҮБ-ын санал хураалтаар бид танай улсын дэмжлэгийг авдаг. НҮБ-ын хуралдааны үеэр Монгол Улс Кубын хоригийг зогсоохын төлөө саналаа өгнө гэдэг бол баатарлаг үйл явдал.

Энэ их хэцүү хүнд үед манай ард түмэн тууштай бат зогссоор байна. Хэчнээн АНУ-аас дарамт шахалт ирж байгаа ч Кубын ард түмэн олонх нь засгийн газраа дэмжиж байгаа. Манай ард түмэн зөөлөн, нинжин сэтгэлтэй ч тэвчээртэй, баатарлаг ард түмэн. Өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн ард ямар том хүчин байгааг бид мэддэг. Бид энх тайвныг эрхэмлэдэг ч өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын тулд байнгын бэлтгэлтэй байдаг ард түмэн. Хэчнээн хүнд үе байлаа ч бид тэвчсээр, ялсаар ирсэн. Яагаад гэвэл шударга ёс бидний талд байгаа учир ялалт түүний хажууд байдаг.

Удирдагч агсан Фидель Кастрогийн хэлсэн "Эх орон эсвэл үхэл" гэх уриалгаар хэлэх үгээ дуусгая.

Эх сурвалж: Наранжаргал Мандах /News.mn/

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна