
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
Тодруулбал,
- 4 дүгээр сарын 03-ны Баасан гарагийн 17:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /7 дугаар тойргийн сүүлийн хагас/,
- 04-ний Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 05-ны Ням гарагийн 13:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 11-ний Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /хагас шигшээ барилдаан/,
- 12-ны Ням гарагийн 13:00 цагт Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 17-ны Баасан гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 18-ны Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/,
- 19-ний Ням гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/,
- 24-ний Баасан гарагийн 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан,
- 25-ны Бямба гарагийн 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- 26-ны Ням гарагийн 11:00 цагт Аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!