Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 21-28-нд болсон байт харвааны Азийн цомын (Дэлхийн чансаа олгох) тэмцээнд Монголын байт харвааны баг тамирчид хоёр алтан медаль хүртлээ.
Эмэгтэй ганцаарчилсан (recurve буюу олимпын төрөл) төрөлд 18 настай манай Баасандоржийн Оюун-Эрдэнэ Тайванийн Чун Чиа Чанг 6:0, Тайландын Канжанаг 6:2, Малайзийн Ку Рузианиг 6:2-оор тус тус хожин хагас шигшээд шалгарч БНХАУ-ын Шин Льюг 6:2-оор ялж, аваргын төлөө Энэтхэгийн Ридиг мөн 6:2 оноогоор хожин, алтан медалийн эзэн болов.![]()
Мөн recurve холимог багийн төрөлд Азийн наадмын аварга Баатархуягийн Отгонболд, Б.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг Хонконгийг 6:2, Малайзийг 5:3, хагас шигшээд Тайванийг 5:3-аар хожин , финалд Сингапурын багийг 6:2 оноогоор хожин аварга боллоо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!