
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 7 дахь өдрийн /2026.05.16/ барилдааны тоймыг толилуулж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Фүжирёога/М-17/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай болоод байна.
Өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Ура/М-11/-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ башёг 5 даваатай тэргүүлж яваа Котоейхо/М-13/ өнөөдөр Ваканошёо/М-16/-той оноолт таарч барилдан түүнийг хикиотоши мэхээр хаяснаар 1 унаа, 6 даваатай боллоо.
Өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Нишикифүжи/М-9/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай болоод байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/ энэ өдөр Фүжисэйүн/М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ өнөөдөр Шодай /М-5/-тай оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Вакатакакаге энэ өдөр Ичияамамото/М-2/-той оноолт таарч хүч үзэн барилдаж түүнийг

ошидаши мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Сэкиваке Котошохо энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа тараан хүч сорьж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 4 унаатай болов.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Дайэйшёо/М-4/-той учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваатай болж Нацү башёг тэргүүлсээр байна.

Озэки Котозакүра энэ өдөр Охо/М-3/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!