
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 8 дахь өдрийн /2026.05.17/ барилдааны тоймыг толилуулж байна.
Ганц унаатай явсан Котоейхо/М-13/ Фүжирёога/М-17/-тэй барилдан түүнд ваташикоми мэхээр унаснаар тэд адилхан 2 унаа, 6 даваатай болов.
Өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Рюүдэн/М-16/-тэй учраа тааран барилдаж түүнд цүкихиза мэхээр унаснаар 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ура/М-11/ өнөөдөр Тобизарү/М-15/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши унаснаар 5 даваа, 3 унаатай болсон бол Тобизарү 7 даваа 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Кинбозан/М-11/-тай учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 5 даваа, 3 унаатай болоод байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ өнөөдөр Асанояама/М-9/-тай оноолт тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар тэд адилхан 5 даваа, 3 унаатай боллоо.
Өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/-той таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 4 даваа, 3 унаатай болсон бол Асахакүрюү 2 даваа, 5 даваатай байна.

Комүсүби Вакатакакаге энэ өдөр Охо/М-3/-той оноолт таарч хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Шодай/М-5/-тай учраа тараан хүч сорьж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 даваа, 4 унаатай болов.
Сэкиваке Котошохо энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа, 3 унаатай боллоо.

Озэки Котозакүра энэ өдөр Дайэйшёо/М-4/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 6 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Гонояама/М-4/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 1 унаатай болов.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!