
Аргын тооллын 2026 оны 5 дугаар сарын 18. Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн Зуны харагчин могой сарын шинийн 2, Сумъяа /Саран/ гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Гөрөөсөн толгой одтой, хар луу өдөр.
Өдрийн наран 5 цаг 10 минутад мандаж, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр үл зохилдох угаал үйлдэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!