Өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 27-нд Улсын Их дэлгүүрийн өмнөх талбайд Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн” байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" зохион байгууллаа.
“Найз байя” аяны нээлтийн үйл ажиллагааг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж (Битлзийн хөшөөний урд)-д зохион байгуулж, 200 орчим хүүхэд, 50 орчим эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилтнууд оролцлоо.