Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх зөвлөх үйлчилгээ авахаар харилцан тохиролцсоны дагуу эхлэх уулзалтыг 2 тал зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбоны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын КТ корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ хариуцсан Захирал Хатагтай И Ми Хи-д Монгол Улсыг зорин ирж, цахим шилжилтийн чиглэлээр хийгдэх Зөвлөх үйлчилгээний ажилд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс тус асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.
“КТ” корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ харицусан Захирал Хатагтай И Ми Хи, Монгол Улсын цахим шилжилтийн явцыг бүсийн бусад орнуудтай харьцуулвал илүү өндөр хурдаар хөгжиж байгааг онцлоод, цаашид энэ хурдыг эрчимжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж дэвшил авч ирэхдээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.