ҮБХИС-ийн ЦНДС-д 2009-2013 онд суралцаж төгссөн төгссөн офицерууд өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа “Сэлбэ” голын эрэг дагуух хог хаягдлыг түүж, цэвэрлэлээ.
Сургуулиа төгссөний 10 жилийнхээ ойг тохиолдуулан олон бүтээлч ажил өрнүүлж байгаагийн нэг нь байгаль дэлхийгээ хайрласан энэхүү сайн үйлсийн аян юм. Төгсөгчид цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихаас эхлээд олон арга хэмжээг төлөвлөөд байна.
Ахмад Т.Билгүүн