Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч долоо хоногт нийт 134 иргэн хандсанаас 115 утсанд 118, чатботод 11, и-баримт аппликейшнд 5 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 120 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 1 гомдол мэдээллийг өргөдлөөр шилжүүлж, 2 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ.
Үүнээс 5 иргэний 1.753.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж, мөн 4 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 41, харилцаа холбоо 7, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 4, цахилгаан 5, шатахуун 1, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 5, банк, санхүү, даатгал 6, барилга 5, боловсрол 1, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 6, контор 17, НӨАТ 4, өрсөлдөөн 5, СӨХ 7, түрээс 3, тасалбартай холбоотой 2, бусад асуудлаар 17 иргэн хандсан байна.
Эх сурвалж: ШӨХТГ