Тайвань эх газрын Хятадын зүүн нутгийн хотууд хүртлэх зай буюу 1200 хүртэл километрийн холын тусгалтай далавчит пуужин туршсан байна. “South China Morning Post” сонинд ингэж бичжээ.
Уг сонинд дурдсанаар, туршсан “газар-газар” ангиллын пуужин нь тусгалыг нь нэмэгдүүлж, боловсронгуй болгосон “Hsiung Feng IIE” пуужингийн шинэ хаувилбар ажээ. Энэ пуужин нь зүүн эргийн Циндао юмуу Хятадын төв нутгийн Ухань зэрэг эх газрын томхон хотуудад хүрч чадна гэж Жуншанийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийнхэн нотлож байна.
Хятад улс 11 сард нисэх хүчний дуунаас хурдан нэн шинэ “YJ-21” пуужинг анх удаа үзүүлсэн билээ. Тайванийг буцаан авах Бээжингийн эрх баригчдын төлөвлөгөөнд хуруу дүрэхгүй байхыг АНУ-д анхааруулах нь ингэж үзүүлсний зорилго байлаа гэж Канадын цэргийн “Kanwa Asian Defence” сэтгүүлийн ерөнхиий эрхлэгч Андрей Чан “South China Morning Post” сонины сурвалжлагчид хэлжээ.
Я.Баатарсүх