АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, хоёрдугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд дэлхийд дунджаар 2,5-аас 7,8 хүртэл баллын хүчтэй газар хөдлөлт 100 гаруй удаа болсон байна.
Турк улсад чичирхийллийн идэвхижил хамгийн их байв. Тус орны нутагт хамгийн их амплитудтай газар хөдлөлт 60 гаруй удаа болжээ (7 баллаас их болон 5-6 балл, үүнээс бага хүчтэй олон газар хөдлөлт бүртгэгдсэн байна).
Одоогийн байдлаар, Туркэд 6000 орчим хүн амь үрэгдэж, 34 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Газар хөдлөлтийн улмаас 5,7 мянган гаруй байшин, барилга эвдэрчээ.
Я.Баатарсүх