Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аян 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын хэмжээнд нээлтээ хийсэн бөгөөд 1 сарын хугацаанд үргэлжлэх уг аянд Батлан хамгаалах яамны хамт олон нэгдлээ.
Энэхүү аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд суртал чирэгдэлгүй, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа НЭГДЬЕ аянд Та ч бас нэгдээрэй.