Энэхүү хөтөлбөр нь Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Менти болон Ментор шалгаруулах, Кибер аюулгүй байдлын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.itu.int/…/Women-in-Cyber-Mentorship…
Менти-ийн хувьд тус хөтөлбөр нь кибер аюулгүй байдлын чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой дараах эмэгтэйчүүдэд зориулагдсан:
• Оюутан
• Гүйцэтгэх түвшний албан хаагч
Сонирхсон хүмүүс мөн менторт нэрээ дэвшүүлэх боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://itu-d.limequery.com/799943?lang=en
Хөтөлбөрт шалгарсан тохиолдолд оролцогч дараах эрхийг эдэлнэ:
• Кибер аюулгүй байдлын чиглэлээр цахим болон танхимын сургалтад хамрагдах
• 5 сарын хугацаанд туршлага бүхий менторын зөвлөгөө авч карьераа өсгөх
• Кибер аюулгүй байдлын чиглэлээр Нетворкинг үйл ажиллагаанд хамрагдах.