Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Азийн XIX спортын наадам ирэх 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно.
Зохион байгуулах хорооноос Азийн наадмын техникийн гарын авлагыг шинэчлэн ирүүлснийг спорт холбоодод хүргүүллээ.
Мөн Азийн наадамд оролцох тамирчдын тоон мэдүүлгийг шинэчилж ирүүлэхийг Зохион байгуулах хорооноос хүссэн тул тоон мэдээллийн бүртгэлийг спорт холбоод руу илгээгээд байна. Наадамд оролцох спортын холбоод ирэх гуравдугаар сарын 1-ний дотор тамирчны тоон мэдүүлгээ МҮОХ-нд ирүүлэх шаардлагатайг анхааруулж байна.
Энэ удаагийн Азийн наадам нь 40 спортын 61 дэд төрлийн хүрээнд явагдах бөгөөд бокс зэрэг зарим төрөлд Парисын олимпын эрх өгөх гэдгээрээ онцлогтой юм байна.