Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг 2023 оны 6 дугаар сард Увс аймагт зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын ЭСЯ-ны мэргэжилтэн Рено Бамфорд, хошууч Скотт Персинг, мөн яамны мэргэжилтэн Б.Нандинчимэг, дадлага сургуулийн төлөвлөгч, ахмад Дерек Матерковски, түрүүч Адам Азар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Мөн тус газрын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн барилгын ажлын талаар харилцан санал солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.