Кыргызстаны нийслэл Бишкект зургадугаар сарын 1-4-ны өдрүүдэд бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд болж шилдгүүдээ шалгарууллаа.
Монголын шигшээ багийн хамгийн сүүлийн барилдааныг 92 кг жинд "U23" насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хийж мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Абдиманап Байгенжеевийг 7:1-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Жумабай Аергенийг 5:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Мириани Майсуразед 1:6-гаар ялагдаж үзүүрлэсэн байна.
Ийнхүү Монголын бөхчүүд Бишкекийн дэвжээнээс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 8 медаль хүртэв.