Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж халж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 06 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2023 оны 6 дугаар сарын 12-16 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-15-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.