Аргын тооллын 2023 оны 6 дугаар сарын 17, Бямба /Асралт/ гараг. Билгийн тооллын жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн Улаагчин могой сарын шинийн 29, Санчир /Асралт/ гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.
Өдрийн наран 04 цаг 52 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, "Сүлд тэнэж одно" хэмээжээ.