Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 6 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд болон баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, 18-20 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 20-22 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2023 оны 06 дугаар сарын 19-23 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.