МХБХ-ноос Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ооцүка Ичиротой хамтран ажиллах гэрээг хоёр жилээр сунгасан байна.
Тэрбээр Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд Монголын шигшээ багт 2022 оны 1 дүгээр сараас ажиллаж байгаа билээ.
Ооцүка Ичиро Монголын үндэсний шигшээ багтай хамт 7 тоглолт хийж, 2 ялалт, 2 тэнцээ, 3 ялагдсан юм байна. Япон мэргэжилтэн ийнхүү Үндэсний шигшээ багийг удирдаж 2025 оны 1 дүгээр сарын 31 хүртэл ажиллахаар болжээ.