Органик хүнсний баталгаажуулалтын анхдагч, итгэмжлэлийн үнэлгээнд 2023 оны 6 дугаар сарын 14-ээс 16-ны өдрүүдэд дараах үйлдвэрлэлүүд амжилттай хамрагдлаа.
Үүнд:
- Органик газар тариалангийн үйлдвэрлэл
- Органик мал аж ахуйн үйлдвэрлэл
- Органик зөгийн аж ахуй
- Органик хүнсийг боловсруулах үйлдвэрлэл
Тус итгэмжлэлийн үнэлгээгээр газар дээрх органик хүнсний баталгаажуулалтыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гурван борхууд” ХХК-ийн үйлдвэрлэж буй халтар арвайн гурил, тус аймгийн Хялганат тосгоны “Сүргийн нуга” ХХК-ийн зөгийн аж ахуй, зөгийн бал үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн юм.