Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 27-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
08.30-10.00 цагт “Интер ном”-ын кофешопт: “Тогтвортой хөгжлийн боловсролын шинэ хандлага” сэтгүүлчдийн өглөөний уулзалт-сургалт болно. Утас: 9908-2638.
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлнэ. Чуулга уулзалт “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” сэдвээр үргэлжилнэ.
09.00 цагт “Блю Скай” зочид буудалд: Ойн газраас “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төсөл”-ийн хүрээнд “Ойн тогтвортой менежментын судалгаа ба бодлогын шнэчлэл” олон улсын зөвлөгөөн болно. Утас: 9666-0394.
09.30-17.30 цагт “Туушин” зочид буудалд: “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа,, цөмийн аюулгүй байдал, ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 9516-1655.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Ажлын хэсэг болон байнгын хороо хуралдана.
14.00-17.00 цагт “Блью Скай” зочид буудалд: “ХЭҮК иргэний нийгмийн түншлэл” ээлжит 20 дахь уулзалт болно. Утас: 320284