Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 01/11153 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.
Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-267155, 51-262727 утсаар болон [email protected] хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.
Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба