Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож эхэлсэн.
Иймд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах хүсэлтэй хуулийн этгээд sas.police.gov.mn сайтад нэвтрэн, цахимаар бүртгүүлэх юм байна. Холбоо барих утас: 263502, 261953
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ