Сэлбэ голын үерт өртсөн талбайн сэргээн босголт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Одоогоор 51 тээврийн хэрэгслээр 59 рейс явж 1260 шоо метр шороог зөөж буулган, “Улаанбаатар Буян” ХХК-ийн урд төв зам дагуу, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу 181 метр урт, 10 метр өргөн, зургаан метр өндөртэй далан босгоод байна. Мөн “Khan Hills” хотхоны баруун талын зам дагуу далан, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны үерийн далан, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу даланг сэргээн босгосон.