Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Долоодугаар сарын 10-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр 29-34, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 24-26 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
Долоодугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10, өдөртөө 18-23, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 33-38, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 29-34, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.