Техникийн хорооны хурлын дэг, Барилгын стандартчиллын техникийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн цахим хуралдаанаар хэлэлцэн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/87 дугаар тушаалаар “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шон. Техникийн шаардлага MNS 4232:2011-г Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон. Техникийн шаардлага MNS 4232:2023” болгон шинэчлэн баталлаа.
Энэхүү стандартын хамрах хүрээ нь эргэлдүүр (центрфуг)-ийн болон тасралтгүй хэвлэх аргаар үйлдвэрлэх 0,4 кВ; 6 кВ; 10 кВ; 15 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын цагариган огтлолтой конусан болон хөндийт трапец төмөр бетон шонгийн техникийн шаардлагад хамаарна.