Шанхай орчин үeийн социалист мeтрополис хот болохыг зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
23 минут 21 секунд

Шанхай орчин үeийн социалист мeтрополис хот болохыг зорьж байна

“Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” хамтарсан сурвалжилгад оролцсон тэмдэглэл-

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2023 он гарснаас хойш зай завсаргүй шахам уулзалт-семинар, төсөл-хөтөлбөр, сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтран ажиллах боломжийг нээсэн шинэ шинэ гэрээ хэлцэл хийж, эхнээс нь амжилттай хэрэгжүүлж байна. Тэдгээрээс “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багт ажиллаж, аялсан тухайгаа энэхүү тэмдэглэлд дэлгэрүүлэв.

Хөрш зэргэлдээ БНХАУ-ын өнөөгийн байдал, ковидын дараах үйлчилгээний шинэчлэл, эдийн засгийн бодлого, хамтын ажиллагааны тухай мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тогтмол шахуу сонсдог бидэнд энэ аялал анхандаа тийм ч сонирхолтой санагдаагүйг нуух юун. Улаанбаатар хотоос 6 дугаар сарын 24-ний өдөр хөдөлсөн автобусанд телевиз, сайт, сонины хот болон орон нутгийн сэтгүүлч, зураглаач, продюсер нийлсэн 30 хүн цуглаж алсын Шанхайг зорихдоо нэг шинэ түүхийн гэрч болж шинэ туршлага хуримтлуулахаа хэлцэж, төсөөлөх ч завгүй байв. Сэтгүүл зүйн салбарт он удаан жил ажилласан туршлагатай нэгнэээс эхлээд анхныхаа томилолтыг аваад догдлох залуу уран бүтээлч хүртэл үе үеийнхнээс бүрдсэн манай багийнхан цагтай уралдах ажлынхаа тухай, бэлтгэсэн мэдээ сурвалжилгаа хэрхэн шуурхай түгээхээ төлөвлөж, техник тоног төхөөрөмжөө шалгаж, дата нэгжийн тухай ярилцсаар зам хорохыг ч үл анзаарав.

Хөх хотын “Цагаан Суварга” олон улсын нисэх онгоцны буудалд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны газрын дарга н.Гэрэлт тэргүүтэй БНХАУ-ын талаас сурвалжилгад оролцох 22 хүнтэй баг 6 дугаар сарын 25-ны өдөр биднийг угтан цомхон нээлт хийж, дурсгалын гэрэл зураг авахуулаад Шанхайг зорих аялал эхэлсэн юм.

Шанхайн тухай баримтууд

Хятадын зүүн хэсэгт Хөх мөрний бэлчирт орших эдийн засаг, зам тээвэр, түүх уламжлал, соёл урлагийн төв болсон хот бол Шанхай. Шанхай хотыг туршилтын чөлөөт худалдааны бүс хэмээн 2013 оны 8 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл баталснаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан бол өнөөдөр дэлхийд нөлөө бүхий орчин үеийн социалист метрополис хот болохыг зорьж "Шанхай-2035" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэхүү төлөвлөгөөндөө "Хөгжингүй хотын чанартай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, үр ашигтай засаглалд хүрнэ. Ард түмний хүсэн хүлээсэн сайн сайхан чанартай амьдралыг бий болгохын төлөө хичээж, Шанхайн шинэ гайхамшгийг бүтээнэ” гэжээ.

Ийнхүү дэлхийн хотуудтай өрсөлдөх зорилт тавьсан нь экологийн тэнцвэрт байдлыг дэмжих, олон улсын дижитал төв болох, олон улсын эдийн засаг, санхүү, худалдаа, тээвэр, шинжлэх ухаан технологийн инновацийн төв болон хөгжих суурь нь болсон байна.

Шанхай хот өнөөдөр:

· ДНБ 4.47 их наяд юань,

  • Хотын хүн ам 24 сая,
  • 14 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч,
  • Дундаж наслалт 83.2,

· Шанхай хот нь нийт 16 дүүрэг, 4 тосгон, 205 хороотой.

Шанхай олон улсад:

· Дэлхийн санхүүгийн индексээр 7 дугаарт эрэмбэлэгдсэн

· Олон улсын эдийн засгийн төв

· Олон улсын санхүүгийн төв

· Дэлхийн 6 дахь өндөр барилгатай хэмээн бичигджээ.

Зам харилцаа:

Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр Хятадын бүх хоттой холбогддог хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.

Бүтээн байгуулалт:

II beamline станц болон Жяо Тун их сургуулийн Жанжян шинжлэх ухааны парк, Жанжяны Математикийн хүрээлэн зэрэг гол төслүүд хэрэгжиж, 2022 оны эцэс гэхэд санхүүгийн тайлан өмнөх онтой харьцуулахад 2.6 хувиар өссөн байна.

2022 оны 9-р сард гаргасан дэлхийн инновацийн индексийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар Шанхай анх удаа технологийн кластер болж Сүжоутай зэрэгцэн 6 дугаар байрт оржээ.

Шанхай хотын хот тохижилтын үзэсгэлэнгийн танхим 6 дугаар сарын 26-ны өдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энд цэцэрлэг, сургуулийн сурагчдыг олноор урьж, хотын хөгжлийг хэрхэн төлөвлөдөг, ирээдүй хойч үе амьдрахад илүү таатай болгохын төлөө яаж ажилладгийг бүхэлд нь харуулж, тэднийг илүү сайхныг ургуулан сэтгэхэд нь тусладаг байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хотын сайн туршлага гэж бий. Сайн туршлагаас суралцаж, хэрэгжүүлснээр дэлхийд үнэлэгдсэн байна.

Шанхай дэлхийд:

-ХҮМҮҮНЛЭГ ХОТ

-ЭКОЛОГИЙН ХОТ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Бид Шанхай хотын уугуул иргэд оршин суудаг Үличяо гудамжны захад ирцгээлээ. МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр Монголын сурвалжилгын багийг ахалж яваагийн хувьд судалгаа хийн хөтөлбөр боловсруулахад оролцсон тул мэдээллээ хуваалцаж, биднийг чиглүүлж явав. Сурвалжилгын баг сурсан зангаараа камер, гар утас, микрофоноо барин тал талд лайв хийх нь, ярилцлага авах нь, сурвалжилга бэлтгэхээр зэрэг ажиллаж байгаа нь оршин суугчдад сонирхолтой санагдаж байгаа бололтой. Цаг хугацааны гэрч болсон эдгээр барилгыг оршин суугчдын тав тух, хэрэгцээнд тохируулан сайжруулах шаардлага тулгарч Орон сууцны хороо, Эзэмшигчийн хороотой хамтран өндөр настан олноор амьдардаг байруудад лифт суурилуулах төслийг хэрэгжүүлсэн байна. Барилгын гадна нэмэлтээр өргөтгөл хийж суурилуулсан цахилгаан шат нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан үр дүнтэй төсөл болжээ. Хуучны орон сууцны хороололд Монгол, Хятад нийлсэн 60 гаруй хэвлэл мэдээллийнхэн энэ тухай нийтлэхээр зэрэг ажилласан нь магад анхны тохиолдол байх.

Хүн амын нягтаршил ихтэй хотод орчны бохирдлын асуудал чухал сэдвүүдийн нэгт бичигдэх болж, ухаантай амьдрахыг зохион байгуулалттайгаар ухуулан сурталчилж байна. Энэ жишиг ажлын хүрээ болоод хяналт сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн тухайгаа сэтгүүлчдэд танилцуулах нь хөтөлбөрийн нэг хэсэг.

“Хог ангилах шинэ мода” аяныг зохион байгуулж “Дөрвөн навчит хошоонгор” нэртэй гудамжны хог ангилах сайн дурын үйлчилгээний баг ажиллуулж, хаягдлыг эрдэнэ болгох “ногоон анги” байгаль хамгаалах ажлыг долоо хоног бүр тогтмол хийх болсон байна. Дахин боловсруулах боломжтой төмрийн хаягдал, хаягдал хувцас, цаас, хуванцар зэргийг хадгалах, 24 цагаар саадгүй ажиллах устгах төхөөрөмжүүдийг хянах систем, аюулгүй байдлыг хангасан тоноглол зэргийг үзэж сурвалжилснаа энд дурсахгүй өнгөрч боломгүй. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийт санаа зовинож хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин боловсруулах талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч энэ мэт үр дүнгээ өгөөсэй.

НҮБ-аас "Хотуудын тогтвортой хөгжлийн дэлхийн шагнал"-аар амьдрах орчин нь ээлтэй Шанхай хотыг шагнаж байгаагаа 2022 оны 3 дугаар сарын 30-нд зарлажээ. Хотын өдөр тутмын үйл ажиллагааг хянах дижитал платформыг байгуулж, үр ашгийг нь хэмждэг олон мянган дижитал үзүүлэлтүүдтэй Шанхай хот "15 минутын олон нийтийн амьдралын тойрог"-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд 2023 оны эцэс гэхэд “100 сайхан хороолол" байгуулахаар төлөвлөж байна.

Шанхай хотын захиргаа хотын соёлын салбарыг дэлхийн түвшинд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө баталж, цахим спортыг дэмжсэнээр дэлхийн цахим спортын алдартай хотуудын 3 дугаарт жагссан.

Цахим...цахим...цахим...энэ үг биднийг байнга дагах боллоо. Цахим худалдааны хорхой хүргэм бизнес ч цэцэглэн хөгжиж байна. Өндөр түвшинд нэгдсэн системтэйгээр чанар стандартыг баримтлан өрсөлдөгчгүй болтлоо хөгжсөн Шанхай хотын цахим худалдааны төв Байчюд бид хүрэлцэн ирлээ. Тус төв 2011 онд үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээн дэх эрэлт хэрэгцээг хангах зорилготой төгс платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр нэгдсэн маркетингтай мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болж өргөжсөн байна.

Мөн 2017 оноос тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний сурталчилгааны гэрэл зургийн студитэй болж, салбарын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болсноор өндөр түвшний баримтат кино бүтээх үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэж олон улсад өндрөөр үнэлэгдэх брэндийн дүрс бичлэгийн үйлчилгээнд мэргэшсэн бөгөөд график, богино хэмжээний видео контент үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон талын туршлага хуримтлуулсан мэргэжлийн бүтээлч студи болон хөгжсөн байна. Одоогоор олон улсын анхан шатны 80 гаруй брэндийн тусгай үнэт, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Түүнчлэн 2021 оноос захиалгын биелэлтийг сайжруулахаар цахим худалдааны салбарын судалгаа, шинжилгээний баг байгуулж мэргэшсэн бүтээлч санааг хэрэгжүүлж эхэлжээ. Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологи, 3D загварчлал нь онцгой виртуал орчинг бүрдүүлж брэндүүдийг төлөөлөх өвөрмөц төрхтэй шинэ хүмүүсийг бий болгоход тусладаг байна. Энэ нь метаверсийг интернет дэх цахим худалдааны салбартай холбох шинэ зууны худалдааны арга юм. Шанхай хотын цахим худалдааны төв Байчюг хамтарсан багийн 52 төлөөлөгчөөс гадна Хятадын төв хэвлэл, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж, мэдээллээ эх сурвалж дээрээс нь нэгэн зэрэг түгээсэн нь шуурхай төдийгүй бахархалтай сайхан үйл явдал байв.

Технологийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт” 2019 оны 8 дугаар сарын 29-31-нд Шанхай хотноо болж, “Alibaba” группийн үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жек Ма болон “Tesla”, “SpaceX” болон “Neuralink” компаниудын үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск нар халз мэтгэлцэж байсан түүхтэй.

Элон Маск (ЭМ): Хүмүүс хиймэл оюун ухааны нөөц бололцоог ерөнхийдөө дутуу үнэлээд байх шиг надад санагддаг. Миний бодлоор Хятад бол дэлхийн ирээдүй. Энэ нь эдийн засгийн өсөлт, санхүүтэй ямар ч холбоогүй. Учир нь энд манайхтай адил сансрын хөлөг онгоц бүтээхээр ажиллаж буй хэд хэдэн компани байна. Тэд бүгд л ирээдүй рүү тэмүүлж байгаа. Үүндээ зориулж шинжлэх ухааныг маш хүчтэй санхүүжүүлж байна. Би үүгээр нь бахархдаг.

Жек Ма (ЖМ): Хиймэл оюун ухаан бий болсноор хүмүүсийн ажлын байрыг булааж эхэлсэн...гэх мэт...Энэ мэтгэлцээн гэнэт санаанд буулаа.

Нүдний өмнө Шанхай хотын ердийн нэг худалдааны төвийн үйлчлүүлэгчид холхидог хэсэгт байрлах автомат хоолны цэг. Бид Улаанбаатар их дэлгүүрт алхаж байгаад АТМ-ээс мөнгө авдаг шиг, эсвэл Гэрэгэ киоскоор үйлчлүүлдэг шиг л хялбархан энэ мэт ухаалаг ТҮЦ-нээс халуун кофе, чихэр, печень авч байсан. Харин өнөөдөр халуун хоолоор үйлчилдэг болтлоо энэ үйлчилгээ хөгжсөнийг үзэв. Технологийн хөгжлийг зөвхөн гар утасны шинэ загварт төвлөрч ярилцах бус нийгмийн, хүрээлэн буй орчны, хүний амьдралын чанарт сайнаар нөлөөлөх ач холбогдлынх нь талаар цогц мэдлэг түгээх цаг иржээ.

Метрополис хотуудын тухай төсөөллийн нэгдүгээрт, өөд уруугүй завгүй гүйх ажилчдын зураглал байдаг байсан бол одоо эсрэгээрээ амьсгаа авч орчноо ажих, аюулгүй эрүүл хөгжихийг эрхэм зорилгоо болгосон Мега иргэд чанартай амьдралыг эрхэмлэдэг болж. Нөгөө танхимд амт чанартай нь ярих юм байхгүй баталгаа өгдөг, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, орц найрлага кодлогдсон горимтой хоёр робот хоол бэлтгэхийг нүдээр үзэж гайхан баясаж зогсох зуураа гэнэт инээд хүрээд явчихлаа...Монголын уран сайхны ”Сэрэлт” киноны Бумаа авгай аливааг гайхан биширдэг хэсгүүд санаанд ороод тэр. Энд тогтмол үйлчлүүлдэг, роботтойгоо дассан улс миний сониуч байдлыг зөрүүлээд гайхав. Өмнө нь юүтүб, тик-ток зэргээс бичлэг үзэж байсан ч өөрөө нүдээрээ үзэхээр сонин, бас Монголдоо хэрэгжүүлчихэж болмоор эсэхийг нь шохоорхсон хэрэг.

Ши Шян И Шян цахим худалдааны компани хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хоол үйлдвэрлэл, зоогийн газар, ресторан, зөөврийн хоолны цэг зэрэгт шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь энэ. Хятадын уламжлалт хоол хийх аргатай хослуулсан хоолны жороо Шишянгийн дата платформоос ирэх мэдээллийн дагуу орц бэлтгэх, хутгах, шарах горимоор олон янзын өөр өөр амттай хоолыг бэлтгэж чаддаг энэхүү машин дан ганц хоол хийгээд зогсохгүй. Амтыг баталгаажуулж, хүнсний аюулгүй байдлыг нягталж, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажилладаг нь хамгийн том үзүүлэлт юм. Хоолны үлдэгдэл, хаягдлыг ангилж цэвэрлээд ариутгал халдваргүйжүүлэлт ч хийчихнэ.

Ийнхүү хиймэл оюун ухаан хүмүүст туслаж байна, өөрсдийнхөө амьдралд илүү их цаг гаргах боломжийг олгож байна. “Хүн ер нь хэт их юманд санаа зовж, тэр хэмжээгээрээ стресс бухимдалд өртөж, өвчин тусдаг даа..” хэмээн эргэцүүлэх зуур

- Дараагийн сурвалжилга, автобуснаас буугаарай... гэх хөтчийн дуу бодлыг таслав.

Цаг уурын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлэх байдлаараа дэлхийд тэргүүлдэг байсан Хятад улс өнөөдөр дэлхийн нийт бүрэн-цахилгаан авто машины тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ бол цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодитой нэг шийдэл нь юм.

2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Комоло хүмүүст шинэ боломжуудыг бий болгох эрхэм зорилготой ажиллаж эхэлжээ. Тууштай хичээл зүтгэлийн үр дүнд Westwell ухаалаг экосистемийг дэмжих логистикийн шийдлүүдийн анхдагч болсон байна. Одоогоор патент, загвар, барааны тэмдэг зэрэг оюуны өмчийг хамгаалах хүчирхэг сүлжээний ачаар далайн боомтуудад зориулсан WellOcean®, эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэлд зориулсан Qomolo® зэрэг хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны шийдлүүдийг санал болгож 18 улсын 160 компани хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байна. Далайн боомтын бүс нутгуудад тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөнөөр хэрэглэдэг. Түүнчлэн хилийн боомтуудад 23 жолоочгүй машиныг ашиглаж байгаа туршлагатай. Тайланд улсад анхны бүтээгдэхүүн борлуулах гэрээ хэлэлцээр хийж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд эвдрэл гэмтэл осол гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандарт болоод аюулгүйн ажиллагааны нь найдвартай байдлыг илтгэдэг байна.

Комоло цаг хугацаа, орон зай болон бидний сэтгэхүйн үйл явцын хязгаарыг эвдэж, логистикийг шинэ ирээдүйд авчраад зогсохгүй байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлж байгааг нь үнэлэшгүй юм.

E-truck загвар нь хослуулан хэрэглэх боломжтойгоороо онцлогтой. Жолоочийн амрах болон эрүүл мэндийн шаардлагатай нөхцөлд ээлжлэн жолоодох үүргийг гүйцэтгэнэ. Ainergy буюу агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний зорилгод нийцсэн. 100 хувь цахилгаанаар ажилладаг. 1 машин 300-350 мянган ам.долларын үнэтэй.

Qomolo машин нь хөдөлмөрийн хүч, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн болсон. Аюулгүй байдлын эрсдлийг бууруулсан, ажиллах хүчний хомсдолд орохгүй, компанид эдийн засгийн хэмнэлт авчирсан зэрэг эерэг нөлөөллийг үзүүлжээ.

Биднийг сурвалжилгаа бэлтгэсний дараа ч Вествелл 2023 оны WIPO Global Awards-ын нэр хүндтэй шагналаар шагнагдаж байгаа тухай мэдээ нийтлэгдэж, оюуны өмч болоод жижиг, дунд бизнесийн тогтвортой амжилтыг бүтээсээр байна.

Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал 2023 оны 7 сарын 6-8-ны өдрүүдэд Шанхай хотод болсон. Энэ үеэр Хятад улсад хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн цар хүрээ 500 тэрбум юаньд хүрч, аж ахуйн нэгжийн тоо 4300-аас давлаа гэж мэдээлж байлаа. Тэд шинэ санааг уралдуулсаар байх нь тодорхой харин бид хиймэл оюун ухаан, технологийн салбарт хүчтэй өрсөдөгч болох мөрөөдөлгүй гэж үү?

Шанхай цамхаг:

Пүдүн дүүргийн Лүжязүй олон улсын санхүү, худалдааны бүсэд байрладаг Шанхай цамхаг нь Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт эрэмбэлэгддэг. Барилгын өндөр 632 метр, 127 давхар. Шанхай хотыг бүхэлд нь буюу 360 градусаар ажиглах боломжтой танхим 118 давхарт нь байрладаг. Харин бид олуулаа, тусгай ажилтай баг хэмээн хүндлэгдэж 120 давхарт байрлах хаалттай бүс рүү нэвтэрсэн юм.

Энд дэлхийн бизнесийн акулууд, олны танил одууд, улс төр, нийгмийн алдартай зүтгэлтэнгүүд ирж ажиллаж, амьдарч, гэрээ хэлэлцээ ч хийдэг, бүр захиалгадаа дарагддаг эрэлт ихтэй газар гэнэ. Тэдний тав тух, үнэлэмж мэдрэмжийг хөглөх онцгой чамин зүйлс, интерьер шийдлийн гайхалтай хослол нүд хужирлана. Тансаг зэрэглэлийн таван махбодийг бэлгэдсэн рестораны тохижилт, өрөө хоорондын битүүмжлэл, цонхны харууц үнэндээ их таалагдсан. Магад ажлаа умартаад хэсэг саатмаар, онцгой ямар алдартан орж ирэх бол гэж хүлээмээр тайван таатай байлаа.

Шанхай цамхагт оффис, зочид буудал, үзвэр үйлчилгээ, худалдаа байхаас гадна 52 давхарт номын дэлгүүр, уншлагын танхим, шилмэл бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон нийтийн соёлын үйлчилгээг нэг дор төрөлжүүлжээ.

Эцэст нь түүх соёлын өв болсон алдарт Юй Юань цэцэрлэгт хүрээлэнд зорчсон тухай товч тэмдэглэл хүүрнээд тэмдэглэлийн эхний хэсгийг өндөрлөе. Чин гүрний үед /1636-1912/ хүү нь аавдаа зориулан хувийн эдэлбэр 30 гаруй га газарт харууц тохижилтыг чамин тансаг, утга бэлгэдэл шингээсэн уран хийцлэлтэй олон өргөө ордон сууцуудтайгаар төлөвлөн барьж байгуулсан байна.

Мин гүрний /1368-1662/ үед түүний аав улс төр болон хууль цааз эрхэлсэн ноёд түшмэдийн дунд нэр хүндтэй прокурор хүн байжээ. Түүхэн үечлэл нь Монголын Юань улсын засаглал нурж Мин улс Цагаан хэрмийг сэргээн босгож, Хориотой хотыг барьж байгуулсан онцгой үе. Тиймдээ ч эдгээр харшид тухайн үеийн түшмэд арилжаа наймаа, зээл хандив хэлэлцэж байсан нь анхны банкны үйлчилгээний суурийг тавьсан, Шанхайн түүхэн бослогын төв зэрэг нийгэм соёлын үйл явц өрнөж байсныг гэрчлэх баримт бүхэн энд бий.

Үзэсгэлэнт байгалийг цогцлоон ховор содон ургамал, модоор чимэглэн уран сайхнаар төгөлдөржүүлсэн 400 гаруй жилийн түүхтэй соёлын өвд бүртгэгдсэн энэ цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр Хятадын үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгожээ. Ийнхүү “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” сурвалжилгын баг Шанхайн халууныг умартан үзсэн харснаа халуун цэгээс нь шуурхай дамжуулж бас ч үгүй олон хүнд аялах сэдэл, хөгжлийн тухай бодол нэрсээр Жянсү мужийг зорилоо...

/Үргэлжлэл бий/

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

Их аварга Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ