Усархаг бороо орж, уулнаас үер буусны улмаас Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтд 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автсан. 105 автомашин урссан. Үүссэн асуудлыг шийдвэрлэхээр Нийслэл, дүүргийн мэргэжлийн газар, алба хэлтэс ажиллаж байна.
Тодруулбал:
1. Сэргээн босгох ажил,
2. Автозам засвар,
3. Шавар лаг цэвэрлэгээ,
4. Түр байранд иргэдийг байрлуулах,
5. Эрүүл мэндийн үзлэг хийх,
6. Хог ачилт,
7. Нөхцөл байдалтай холбоотой иргэдтэй холбогдох,
8. Тог цахилгаан сэргээх,
9. Айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг зохион байгуулж, үе шаттай хэрэгжүүлж байна.
Дээрх ажилд Онцгой байдлын болон Зэвсэгт хүчний алба хаагчид мэргэжлийн байгууллагын инженер, алба хаагчидтай хамтран ажиллаж байгаа юм. Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг дагаж мөрдөж, хамтарч ажиллана уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ