Унгарын нийслэл Будапешт хотод наймдугаар сарын 4-6-нд жүдо бөхийн шилдэг тамирчид урилгаар оролцдог “Мастерс” тэмцээнд хүчээ сорьж байгаа Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 5, нийт 14 жүдоч оролцож байгаагаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ Б.Баасанхүү багтаа эхний медалийг авчирч, хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Лаура Мартинезийг өчих мэхээр цэвэр ялж медалийн тавцанд гарлаа.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 66 кг жинд ОУХМ Э.Ариунболд шигшээ барилдаанд ДАШТ-ий хос хүрэл медальт, "Мастерс"-ийн хошой аварга Японы Рюүжү Нагаяматай барилдан ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Монголын жүдочид энэ нэр хүндтэй тэмцээнд 2010 оны тасралтгүй оролцож, 10 алт, найман мөнгө, 12 хүрэл, нийт 30 медаль хүртээд байгаа аж.
Будапештэд хүч, ур чадвараа сорьж буй Монголын жүдочид:
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг жинд Л. Сосорбарам, +78 кг жинд А.Адъяасүрэн, Д.Номинзул нар хүчээ сорих бол эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Э.Сумъяабазар, 66 кг жинд Б.Эрхэмбаяр /5 дугаар байр/, 73 кг жинд Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр /хоёул ялагдсан/, 81 кг жинд Г.Болор-Очир /ялагдсан/, -100 кг жинд Б.Гончигсүрэн, +100 кг жинд О.Цэцэнцэнгэл нар барилдахаар Унгарт очсон билээ.