2023 оны 8 дугаар сарын 07-17 хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Иргэдэд анхааруулан дуулгахад, Өнөө маргаашдаа ихэнх нутгаар халж, харин 8 дугаар сарын 10-наас бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9-нд оройдоо дуу цахилгаантай аадар бороо, 10-нд бороо, 11-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, 11-нээс бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.