Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт өнгөрсөн Бямба гарагт/2023.08.05/ 20.40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас хоёр хүн нь аянганд цохиулж нас баржээ. Тодруулбал, 35, 36 настай хоёр эрэгтэй аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг наймдугаар сарын 6-ны өдрийн 11.20 цагт хүлээн авсан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 6-ны өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 44 суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.
Үүнээс геологийн гаралтай дөрөв, хүний үйл ажиллагаатай осол 18, гал түймэр 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 18, биологийн гаралтай нэг дуудлага байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, найман хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, зургаан хүүхэд байна.
Эх сурвалж: