Говь-Алтай аймагт өчигдөр /2023.02.12/ Монголын уран зохиолын оргил өвийн нэг гэгддэг “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор 1000 туульч “Туульсийн хаан Жангар” туулийн 17 бүлгийг хайллаа.
Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд “Монгол Жангар хайлах” (дэс-20) өв бүртгэгдсэн байдаг. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулав.
Тууль хайлах ёслолд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан уншиж сонордуулжээ.
Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэсэн байдаг аж.