Монгол Улсын стандартад "ШТС-ын шатахууны сав, тоног төхөөрөмж, барилга байгууламжид хурын ус орохоос хамгаалагдсан, зам талбайд ус тогтохооргүй хийцтэй байна" хэмээн заасан байдаг.
Шатахуун түгээх станц. Галын аюулгүйн норм Монгол улсын барилгын норм ба дүрэмд "Газар доор байрлах шатахуун түгээх станцын аюулгүйн зай нь барилга байгууламжаас 15-25м-ийн зайд байна" хэмээн заасан байдаг. (Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралт)
"MNS 4628:2013 Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага" стандартын дэлгэрэнгүй холбоос:
https://estandard.gov.mn/standard/v/3735
"Шатахуун түгээх станц. Галын аюулгүйн норм Монгол улсын барилгын норм ба дүрэм" дэлгэрэнгүй холбоос: https://old.legalinfo.mn/annex/details/6393?lawid=10427
Ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт! Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.