МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны харъяа Аялал, Жуулчлалын төрийн өмчит корпорацын Дэд ерөнхийлөгч Со Ён Чүн, Албаны дарга Ху Су ёон, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ким Гван Шиг, Менежер Ц.Бахытжан нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Талууд цаашид “Канвон-2024" залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэх, олимпын хугацаанд “Mongolian House” төсөл хэрэгжүүлэх тухай, баг тамирчдын хамтарсан бэлтгэл хийх төрөл дээр БНСУ-ын холбогдох байгууллагуудтай холболт хийх зэрэг асуудлын талаар харилцан санал солилцов.
Одоогоор “Канвон-2024” залуучуудын олимпын наадамд биатлоны төрөлд 6, гүйлтийн цанын төрөлд 4 тамирчин оролцох болзлоо хангаад байна.