Малчид, иргэд, жуулчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүхэн байна.
2023 оны наймдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
2023 оны 8 сарын 29-нөөс 9 сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.