Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбоо АНУ-ын Оношлогоо болон лабораторийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран “Чанарын хяналтыг ашиглан өвчтөний тусламж, үйлчилгээнд үнэ цэнийг нэмэх нь” сургалтыг энэ сарын 22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбоо нь эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтнийг хөгжүүлж, чадавхижуулснаар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой эгнээндээ 420 гаруй лабораторийн мэргэжилтнийг нэгтгэсэн мэргэжлийн төрийн бус байгууллага юм.
Америкийн оношлогоо болон лабораторийн анагаах ухааны нийгэмлэг (Association for Diagnostics and Laboratory Medicine) https://www.aacc.org/ нь дэлхийн өнцөг булан бүрийн 50 мянга гаруй эмнэлзүйн лабораторийн мэргэжилтнүүд, эмч, судлаач, эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн клиник хими, молекулын оношлогоо, масс спектрометр, лабораторийн менежмент, лабораторийн шинжлэх ухааны бусад дэвшилтэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.