Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөл 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар “Ард тэтгэврийн данс” ХХК-д ISO 9001:2015, ”Эсто”ХХК-д ISO 45001:2018 стандартуудыг хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг шинээр олгохоор “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ISO 9001:2015 стандартын гэрчилгээг сунгах шийдвэрлэлээ.
Мөн тус өдөр хуралдсан Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар Айсмарк ХХК-ийн 4 төрлийн сүүн, сүүн бүтээгдэхүүний аюулгүйн тэмдэгийн гэрчилгээний хугацааг сунгах, мөн 5 аж ахуйн нэгжийн 38 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, 5 аж ахуйн нэгжийн 112 нэрийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээний хугацааг сунгахаар шйидвэрлэлээ