Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан, ШУА-ны Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нар геодезийн салбарт, ялангуяа GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын өгөгдлийг хамтран ашиглах, гравиметрийн хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийхэд хамтран ажиллах гэрээ байгуулав.
Хамтын ажиллагааны хүрээнд:
-Төр, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах;
-GNSS-ийн хэмжилт, гравиметрийн олон жилийн хэмжилтийн үр дүнг хуваалцаж, хамтран боловсруулан, тектоникийн хөдөлгөөн, хүндийн хүчний хурдатгалын өөрчлөлтийн судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлэх;
-Хамтын ажиллагааны үр дүнд судалгаанд суурилсан нийгэм, эдийн засгийн төлөвлөлтүүд хийгдэх, Засгийн газар судалгаанд үндэслэн оновчтой бодлого, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх юм.