Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч долоо хоногт нийт 102 иргэн хандсанаас 115 утсанд 91, чатботод 5, и баримт апликейшн 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирүүллээ.
Эдгээрээс 85 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдан хариу өгөхөөр хүлээгдэж, 8 иргэний 1.620.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 45, харилцаа холбоо 10, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 7, барилга 6, боловсрол 1, контор 6, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 1, Цахилгаан 3, НӨАТ 2, эрүүл мэнд 1, тасалбар 2, түрээс 1 бусад асуудлаар 13 иргэн хандсан байна.
ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ ГОМДОЛ, САНАЛЫГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН:
Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115
Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11
Цахим хаяг: afccp.gov.mn
Цахим шуудан: [email protected]
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар