“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Монгол улсын залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуульд магистр, докторын түвшинд суралцуулдаг тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн 2023 оны элсэлт эхэллээ.
JDS тэтгэлэгт доорх зүйлс хамрагдана.
- Нэгдүгээр сонгон шалгаруулалтын тэнцэгчдийг англи хэлний 50 цагийн бэлтгэл сургалтад хамруулна.
- Эцсийн байдлаар тэнцсэн оюутнуудад зориулсан Япон хэлний сургалт.
- Япон дахь их сургуулийн сургалтын төлбөр
- Хоёр талын онгоцны зардал
- Японд амьдрах амьжиргааны зардал (сар бүр)
- Байрны мөнгө
- Тээврийн зардал
- Бусад зардал (ном, сурах бичиг, тээвэрлэлтийн зардал, семинар, эрүүл мэндийн даатгал гэх мэт)
Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:
Магистр: 11 дүгээр сарын 06 (Даваа гараг) хүртэл
Доктор: 12 дугаар сарын 08 (Баасан гараг) хүртэл
Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудсаар урьдчилан бүртгүүлнэ үү.
Танилцуулга семинар цахимаар :
9-р сарын 14 (Пүрэв) 14:00-15:30
9-р сарын 23 (Бямба) 11:00-12:30
Танилцуулга семинар танхимаар :
9-р сарын 30 (Бямба) 11:00-12:30
10-р сарын 05 (Пүрэв) 18:30-20:00
Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудаснаас харна уу.
Холбоо барих хаяг: JICE JDS Төслийн Монгол дахь Оффис
Цахим шуудан: [email protected]
Утас:9549-5902, 9978-5902
Вэбсайт: https://jds-scholarship.org/country/mongolia/index.html
Та бүхэнд амжилт хүсье.