Киргизийн улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын 70 кг жинд алтан медаль хүртжээ.
Тэрбээр Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон байна.
Н.Бат-Эрдэнийн жинд таван тамирчин тойрч барилдсан бөгөөд Армени, Туркийн тамирчныг ялж, Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар төгсгөлийн шатанд шалгарчээ.
Манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол 5 жилийн дараа Н.Бат-Эрдэнэ хоёр дахь дэлхийн аварга ийнхүү тодорлоо.
Эх сурвалж: БТСУХ