2023 оны 9 дүгээр сарын 11-21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 12, 13-нд бага зэрэг дулаарах боловч 14-нөөс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-15-нд, 17-18-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 12-13-нд шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, 14-нөөс сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.