Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг "БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ" болгон зарласан. Хэрин өнөөдрөөс /2023.09.15/ автотээврийн хэрэгслийн гэрчилгээ Е-монголиа системд байршихаар болж байна.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой боллоо.